Skip to Content

Явуулын санал өгөх төв хөтөлбөр

Mobile Vote Center

Хөтөлбөрийн тухай

Тойрог шинээр Бүх хүнд зориулсан санал өгөх шийдэл (VSAP) гэх санал өгөх системийг бий болгосон бөгөөд 2020 оноос эхлэн Явуулын санал өгөх төв хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр нь орон нутгийн иргэдэд түшиглэсэн арга барилыг ашиглаж, санал өгөх үйлчилгээг сонгогчдод ойртуулахын тулд Тойргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрөл бүрийн түнш байгууллагуудтай хамтран ажилладаг.

Явуулын санал өгөх төв (Mobile Vote Center)-ийн үйлчилгээ нь уламжлалт Санал өгөх төв (Vote Center)-т сонгогчийн авдаг үйлчилгээтэй ижил төстэй бөгөөд сонгогчид ижил журам, үйл явцын дагуу, ижил төхөөрөмжүүдийг ашиглан санал өгдөг.

Явуулын санал өгөх төвийн (Mobile Vote Center) хуваарийг харах бол энд дарна уу.

Явуулын санал өгөх төв (Mobile Vote Center) зохион байгуулах

Манай алба Явуулын санал өгөх төв (Mobile Vote Center) өөрийн байршил дээрээ хүлээн авч зохион байгуулах сонирхолтой төрөл бүрийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг үргэлж эрэлхийлж байдаг. Ялангуяа бид дараах бүлэг, байгууллагуудтай хамтран ажиллахыг сонирхож байна:

  • Эмнэлэг/Эрүүл мэндийн салбарын ажилтнууд
  • Хүнсний үйлчилгээ хангамж/Түгээлтийн салбарын ажилтнууд
  • Тээврийн төвүүд
  • Нийтийн үйлчилгээний байгууллагууд
  • Орон гэргүй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд

Шаардлагууд

Явуулын санал өгөх төв (Mobile Vote Center)-ийг сонгуулиас өмнөх хугацаанд дор хаяж нэг өдөр ажиллуулах шаардлагатай бөгөөд хамгийн багадаа 4 цаг, шаардлагатай тохиолдолд 8 цаг хүртэл ажиллуулж болно. Сонгогчид болон оролцогч бүх талуудад аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд одоогоор мөрдөгдөж буй нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлын бүх журам, протоколыг чанд мөрдөнө.

Явуулын санал өгөх төвүүдийг ажиллуулахад 2,200 хавтгай дөрвөлжин фут хэмжээтэй гадаах талбай (зогсоол, худалдааны төв гэх мэт), Тойргийн тээврийн хэрэгслүүдэд зориулсан 4-5 автомашины зогсоол, мөн боломжтой тохиолдолд ариун цэврийн өрөөний хүртээмж шаардлагатай. Явуулын санал өгөх төвийн хөтөлбөр нь цахилгаан хангамж болон сүлжээний холболтоо өөрөө хангадаг.

Явуулын санал өгөх төв (Mobile Vote Center) зохион байгуулахаар бүртгүүлэх

Энэхүү хөтөлбөр маш их эрэлттэй байдаг тул Явуулын санал өгөх төвийн (Mobile Vote Center) ажиллах өдрүүдийг хүсэлт ирсэн дарааллаар болон боломжит нөөцөөс хамааран хуваарилдаг бөгөөд тодорхой өдөр, огноог олгох баталгаа байхгүй.

Анхаарах зүйл: Явуулын санал хураах хөтөлбөр (Mobile Voting Program) нь 11-р сарын 3-наас өмнөх 10 өдрийн хугацаанд ажиллах бөгөөд 11-р сарын 3-ны өдөр АЖИЛЛАХГҮЙ. Явуулын болон Уян хатан үйл ажиллагааны хуваарь 2026 оны 10-р сарын 24-ний Бямба гарагаас 11-р сарын 2-ны Даваа гараг хүртэл үргэлжилнэ.

Явуулын санал өгөх төв (Mobile Vote Center) зохион байгуулах бол энд дарна уу.  

Асуух зүйл байвал Caroline-тэй ckim2@rrcc.lacounty.gov хаягаар холбогдоно уу.

Icon - Close