АЛБАН ЁСНЫ ШУУД ДҮРС ДАМЖУУЛАЛТ
Энэхүү дүрс бичлэг нь олон нийтийн мэдээллийн зориулалттай шууд дамжуулалт бөгөөд Тойргийн зүгээс бичиж авах эсвэл хадгалагдахгүй болно.
Санал тоолох үйл ажиллагаа
Шуудангаар ирүүлсэн болон Санал өгөх төвүүдийн саналын хуудсыг Төв тооллогын хэсэгт уншуулах үйл ажиллагаа. Албан ёсны тооллого болон дүнг мэдээлэх үйл ажиллагаа Сонгуулийн өдөр бүх Санал өгөх төв 20:00 цагт хаагдсаны дараагаас эхэлнэ.
Санал тоолох ажиллагааны хяналтын камер 1
Санал тоолох ажиллагааны хяналтын камер 2
Шуудангаар санал өгөх хэсэг боловсруулах ажиллагаа
Буцаан ирүүлсэн Шуудангаар илгээх саналын хуудас бүрийг гарын үсэг шалгах төхөөрөмжөөр оруулж, Буцаах Дугтуй дээрх гарын үсгийг тухайн сонгогчийн бүртгэл дахь гарын үсэгтэй харьцуулан шалгадаг. Эвдэрч гэмтсэн саналын хуудсыг Дахин бэлтгэх хэсэг рүү шилжүүлж, сонгогчийн тэмдэглэсэнтэй яв цав нийцүүлэн дахин шинээр бэлтгэдэг. Гарын үсгийн шалгалтад тэнцсэн шуудангийн саналын хуудсыг Буцаах Дугтуйгаас гаргаж, шалган, сонгуулийн үдэш тоолоход бэлтгэдэг.
Ирж буй шуудангийн хяналтын камер
Шуудангаар илгээх саналын хуудасны Гарын үсэг баталгаажуулах камер
Шуудангийн саналын хуудсыг дугтуйнаас гаргах хэсгийн хяналтын камер
Шуудангийн саналын хуудсыг дахин бэлтгэх хэсгийн хяналтын камер
Саналын хуудас хүлээн авах болон санал тооллогын хяналт
Санал өгөх төвөөс ирсэн саналын хуудаснуудыг аюулгүйгээр хүлээн авч, тээвэрлэн хадгалж, санал тоолох үйл ажиллагаанд бэлтгэдэг. Болзолт саналын хуудас (Provisional Ballot) болон Нөхцөлт сонгогчийн бүртгэлийн (Conditional Voter Registration, CVR) бүх саналын хуудсыг санал тоолох ажиллагаанд илгээхээс өмнө шалгаж, боловсруулан бэлтгэдэг.
Санал тооллогын хяналтын камер