Skip to Content

Нөхцөлт сонгогчийн бүртгэл

Conditional Voter Registration

Los Angeles Тойргийн сонгогчид сонгуулийн бүртгэлийн эцсийн хугацааг алдсан ч, тус тойрогт байрлах Санал өгөх төвүүдэд (Vote Center) очиж саналаа өгөх боломжтой. California Мужийн Сонгуулийн хуулийн дагуу Нөхцөлт сонгогчийн бүртгэл (CVR) гэх журам нь сонгогч болох хүсэлтэй иргэнд нөхцөлт байдлаар бүртгүүлж, саналаа өгөх эрхийг олгодог.

Энэ нь хэрхэн ажилладаг вэ?

  • Санал өгөх эрхтэй аливаа сонгогч санал хураалт явагдах 11 хоногийн хугацаанд тухайн тойрог дахь Санал өгөх төвд очиж болно.
  • Санал өгөх төвд очсоны дараа эрх бүхий сонгогч нь Нөхцөлт сонгогчийн бүртгэлийн (CVR) өргөдлийг бөглөнө.
  • Дараа нь тухайн сонгогчид Нөхцөлт сонгогчийн бүртгэлийн саналын хуудсыг олгох бөгөөд сонгогч үүнийг авч, шинэ, бүрэн хүртээмжтэй саналын хуудас тэмдэглэх төхөөрөмж дээр очих юм.
  • Сонгогч саналын хуудсаа уншиж, тэмдэглэх үйл явц өмнөхтэйгөө ижил байх боловч цаасан саналын хуудсаа хэвлэж гаргасны дараа түүнийгээ сонгуулийн ажилтанд буцаан өгөх зааварчилгаа авах болно.
  • Нөхцөлт сонгогчийн бүртгэлийн (CVR) өргөдөл баталгаажмагц тухайн сонгогчийн саналын хуудсыг тоолж, сонгогчийн бүртгэлийг идэвхжүүлнэ.
  • Үүний дараа сонгогч оролцох эрхтэй аливаа ирээдүйн сонгуульд саналаа өгөх боломжтой болно.

Зайнаас өгөх нөхцөлт сонгогчийн бүртгэл (Remote Conditional Voter Registration)

Зайнаас өгөх нөхцөлт сонгогчийн бүртгэл гэж юу вэ?

Бүртгэлийн эцсийн хугацаа буюу Сонгуулийн өмнөх 15 хоногт багтааж бүртгүүлж амжаагүй сонгогчид сонгууль болохоос 14 хоногийн өмнөөс эхлэн зайнаас бүртгүүлж, болзолт саналын хуудсаар санал өгөх боломжтой байдаг.

Би зайнаас өгөх нөхцөлт сонгогчийн бүртгэлийн шаардлага хангаж байна уу?

Цэргийн албан хаагчид, гадаадад байгаа сонгогчид хийгээд хөгжлийн бэрхшээлтэй сонгогчид зайнаас өгөх нөхцөлт сонгогчийн бүртгэлийг бөглөж, болзолт саналын хуудсаар алсаас санал өгч болно. Энэхүү үйлчилгээ нь дээр дурдсан ангилалд хамаарах ба сонгогчоор бүртгүүлээгүй бөгөөд биечлэн санал өгөх хугацаанд Санал өгөх төвд очих боломжгүй сонгогчдод зориулагдсан болно. Хэрэв та одоогоор бүртгэлтэй сонгогч бол энэ үйлчилгээ шаардлагагүй бөгөөд та дараах хаягаар орж lavote.gov/ravbm алсаас хандах боломжтой шуудангийн саналын хуудсаар санал өгөх боломжтой.

Зайнаас өгөх нөхцөлт сонгогчийн бүртгэл хийх алхмууд

Алхам 1: Бүртгэлээ шалгах

Хэрэв та аль хэдийн бүртгүүлсэн бүртгэлтэй сонгогч бол энэ үйлчилгээг ашиглах шаардлагагүй. Өөрийн бүртгэлийг шалгахын тулд энд дарна уу. Хэрэв та бүртгэлтэй бол шуудангаар болон биечлэн санал өгч болох бөгөөд, эсвэл алсаас хандах боломжтой Шуудангаар өгөх саналын хуудас (RAVBM) ашиглаж доорх алхмуудыг алгасаарай.

Алхам 2: Онлайнаар бүртгүүлэх

  • Онлайнаар бүртгүүлэх бол энд дарна уу. Танд өгсөн бүртгэлийн дугаар таны бүртгэлийн үйл явцыг түргэсгэхэд туслах тул тэмдэглэж авна уу.
  • Хэрэв танд California Мужийн жолооны үнэмлэх эсвэл таних үнэмлэх (ID) байхгүй бол бүртгэлийн маягтыг хэвлэж, гарын үсэг зураад илгээх шаардлагатай.
  • Та бүртгэлийн маягтдаа цахим шуудангийн (Email) хаягаа оруулах шаардлагатай.
  • Хэрэв та бүртгүүлэх үедээ шаардлагатай бичиг баримт хавсаргаагүй тохиолдолд, мөн та анх удаа санал өгч буй сонгогч байж болзошгүй тул оршин суугаа газраа нотлох баримт бичиг үзүүлэх шаардлагатай болно.

Алхам 3: Зайнаас өгөх нөхцөлт сонгогчийн бүртгэлийг ашиглан болзолт саналын хуудсаар санал өгөх хүсэлтэй байгаагаа манай албанд мэдэгдэх

Мужийн журмын дагуу, манай алба таны нөхцөлт сонгогчийн бүртгэлийг зайнаас боловсруулахын тулд та бидэнд мэдэгдэх шаардлагатай. Энд дарж манай албанд та энэ үйлчилгээг ашиглах хүсэлтэй байгаагаа мэдэгдэнэ үү.

Алхам 4: Зайнаас саналаа өгөх

Зайнаас өгөх нөхцөлт сонгогчийн бүртгэлийг ашиглан болзолт саналын хуудсаар санал өгөх хүсэлтээ байгаагаа бидэнд илэрхийлсний дараагаар манай алба тантай холбогдох болно. Бид танд алсаас хандах боломжтой шуудангийн саналын хуудсаар хэрхэн санал өгөх талаар зааварчилгаа өгөх болно.

Icon - Close