Skip to Content

Нэмэлт мэдээлэл

Хууль тогтоох байгууллагын санаа зорилго нь Сонгогч сонгогчийн бүртгэлийн мэдүүлгийг бөглөх зорилгоор өөрийн хувийн мэдээллийг өгөхдөө, уг мэдээллийг ямар зориулалтаар ашиглахыг зөвшөөрдөг талаар бүрэн мэдээлэлтэй байх ёстой юм. (See ELEC § 2157.1)

Сонгогчийн бүртгэлийн баримт бичигт мэдүүлсэн мэдээллийг сонгуулийн албаныхан ашиглан танд санал хураах байршлууд, саналын хуудсанд тусгагдах асуудлууд болон нэр дэвшигчдийн талаарх албан ёсны мэдээллийг илгээх болно. Сонгогчийн бүртгэлийн мэдээллийг арилжааны зорилгоор ашиглахыг хуулиар хориглосон бөгөөд энэ нь зөрчлийн шинжтэй үйлдэл юм. Төрийн Нарийн Бичгийн Даргын Газраас тогтоосны дагуу сонгуулийн, эрдэм шинжилгээний, сэтгүүл зүйн, улс төрийн эсвэл төрийн байгууллагын зорилгоор нэр дэвшигч, хуулийн төслийн хороо болон бусад этгээдэд сонгогчийн мэдээллийг олгож болно. Жолооны үнэмлэхийн дугаар, Нийгмийн даатгалын дугаар (Social Security Number), эсвэл сонгогчийн бүртгэлийн карт дээрх таны гарын үсгийг эдгээр зорилгоор задруулж болохгүй. Хэрэв танд сонгогчийн мэдээллийг ашиглахтай холбоотой асуулт байгаа хийгээд ийм мэдээллийг буруугаар ашигласан гэж сэжиглэж буй талаар мэдээлэхийг хүсвэл Төрийн Нарийн Бичгийн Даргын Газрын Сонгогчдыг хамгаалах, туслалцаа үзүүлэх шууд утас (800) 345-VOTE руу залгаарай.

Амь насанд аюултай нөхцөл байдалтай тулгарсан зарим сонгогчид нууц сонгогчийн статус авах эрхтэй байж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн Нарийн Бичгийн Даргын Газрын Гэртээ аюулгүй хөтөлбөртэй холбогдоно уу. (See ELEC § 2157.2)

Icon - Close