Skip to Content

Биечлэн санал өгөх

Header Graphics 

2026 оны Арваннэгдүгээр сарын 3-ны Ерөнхий сонгууль

Энэ сонгуулиар Аравдугаар сарын 24-ны хагассайн өдрөөс эхлэн аюулгүй бөгөөд хүртээмжтэй байдлаар биечлэн санал өгөх боломжууд нээгдэнэ.

Өдөр болон цагийн хуваариуд

  • Аравдугаар сарын 24 - Арваннэгдүгээр сарын 2: 10:00 - 19:00
  • Сонгуулийн өдөр, Арваннэгдүгээр сарын 3: 7:00 - 20:00


САНАЛ ӨГӨХ ТӨВ ОЛОХ

Санал өгөх төвийн мэдээлэл

Los Angeles Тойргийн сонгогчид ирэх сонгуульд ажиллаж буй Санал Өгөх төвд биечлэн очиж санал өгөх боломжтой.

Санал өгөх төвүүд нь санал хураалтыг аюулгүй, хялбар, тохиромжтой байдлаар санал өгөх боломжтой орчин үеийн онцлогуудыг санал болгодог. Санал өгөх төвүүд нь мөн шуудангаар санал өгөх саналын хуудасны байршил болдог – хүлээх шаардлагагүйгээр саналын хуудсаа гадаа хийж үлдээх боломжтой.

Norwalk дахь төв байранд эрт санал хураалт явагдана

Norwalk дахь төв байрт сонгууль бүрээс 29 хоногийн өмнө эрт санал өгөх боломжтой.

Сонгогчид биечлэн очих эсвэл барилгын хойд талд байрлах санал хураах хайрцгийг ашиглах боломжтой.

Norwalk дахь төв байр

12400 Imperial Highway, Room 3002
Norwalk, CA 90650

Өдөр болон цагийн хуваариуд

Даваа-Баасан (амралтын өдрүүдийг эс тооцно)
08:00 - 17:00 цаг

Санал хураалтын төвд бүртгэлээ хурдан болгоорой

Түргэн бүртгэлийн код (Quick Check-in Code)-оо уншуулснаар Санал хураалтын төвд бүртгүүлэх цагаа хэмнээрэй.

Хувийн мэдээллээ оруулсны дараа таны өвөрмөц бүртгэлийн код (баркод) бүртгэлийн мэдээллийн доор гарч ирнэ. Сонгуулийн ажилтанд кодоо үзүүлж, Санал хураалтын төвд шууд бүртгүүлээрэй.

Түргэн бүртгэлийн код нь таны шуудангаар илгээсэн Жишиг саналын хуудас болон Санал өгөх төвийн ил захидалд хэвлэгдсэн байдаг. Та эдгээр хэвлэмэл хувилбаруудын аль нэгийг Санал өгөх төв рүү авч явж болно.

Сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно!

Зөрчил нь торгууль болон/эсвэл хорих ял авах эрсдэл үүсгэж болзошгүй

Хаана?

  • Санал өгөх дараалалд зогсож буй хүний ойролцоо эсвэл санал өгөх газар, замын хажууд санал өгөх хэсэг болон саналын хуудас хийх хайрцгаас 100 футийн зайд дараах үйл ажиллагааг хийхийг хориглоно. 

Ямар үйл ажиллагаанууд хориглогдсон бэ?

  • Аль нэг нэр дэвшигч болон саналын хуудсан дээрх хуулийн төслийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхыг асууж БОЛОХГҮЙ.
  • Нэр дэвшигчийн нэр, зураг, логог харуулж БОЛОХГҮЙ.
  • Саналын хуудас хийх хайрцагт нэвтрэх эсвэл, ойролцоо сэлгүүцэж БОЛОХГҮЙ.
  • Санал авах байр, санал өгөх төв, саналын хайрцгийн ойролцоо нэр дэвшигчийн төлөө эсвэл эсрэг, саналын хуудастай холбоотой материаллаг болон дуут мэдээлэл өгч БОЛОХГҮЙ.
  • Санаачилга, санал асуулга, эргүүлэн татах, нэр дэвшүүлэх гэх мэт өргөдөл тарааж БОЛОХГҮЙ.
  • Нэр дэвшигчийн нэр, зураг, лого болон/эсвэл нэр дэвшигч, саналын хуудсыг дэмжих, эсэргүүцэх аливаа хувцас (малгай, цамц, тэмдэг, товч, наалт) тарааж, дэлгэж, өмсөж БОЛОХГҮЙ.
  • Сонгогчид санал өгөх эрхийн талаар мэдээлэл харуулах эсвэл сонгогчтой ярьж БОЛОХГҮЙ.
  • Дээр дурдсан сонгуулийн кампанит ажлын хоригийг Калифорнийн Сонгуулийн Кодын 18-р хэсгийн 4-р бүлгийн 7-р зүйлд заасан.

Санал хураалтын үйл явцыг гажуудуулахыг хориглоно!

Зөрчил нь торгууль болон/эсвэл хорих ял авах эрсдэл үүсгэж болзошгүй 

Ямар үйл ажиллагаанууд хориглогдсон бэ?

  • Сонгуулийн залилан үйлдэх эсвэл завдах гэж оролдож БОЛОХГҮЙ.
  • Хүнийг санал өгөх, санал өгөхөөс татгалзахад ямар нэгэн хэлбэрээр,ямар нэгэн аргаар өдөөн хатгах, өдөөх оролдлого хийж БОЛОХГҮЙ.
  • Хууль бусаар санал өгч БОЛОХГҮЙ.
  • Санал өгөх эрхгүй бол санал өгөхийг оролдох эсвэл бусдад санал өгөхөд нь тусалж БОЛОХГҮЙ.
  • Сонгогчийг санал авах байранд орж, гарах үед гэрэл зураг авах, бичлэг хийх; эсвэл орох, гарах, зогсоолд саад учруулах зэрэг сонгуулийн сурталчилгаанд оролцож БОЛОХГҮЙ.
  • Хүний санал өгөх эрхийг асуух, сонгогчдыг санал өгөхийг хориглох; санал хураалтын үйл явцыг хойшлуулах; эсвэл санал өгөх эрхгүй, бүртгэлтэй болон бүртгэлгүй хүнийг санаатайгаар хуурамчаар мэдэгдэхийг БОЛОХГҮЙ.
  • Сонгогч саналын хуудсандаа хэрхэн санал өгснийг шалгах гэж оролдож БОЛОХГҮЙ.
  • Зарим нэг тохиолдлыг эс тооцвол сонгуулийн санал авах байрны ойр орчимд хэн нэгэнд галт зэвсэг өгч эзэмшүүлж БОЛОХГҮЙ
  • Зарим нэг тохиолдлыг эс тооцвол санал авах байрны ойр орчимд энхийг сахиулагч офицер, харуул, хамгаалалтын ажилтны дүрэмт хувцастай хэн нэгнийг ирүүлж, байлгаж БОЛОХГҮЙ
  • Санал хураалтын системийн аливаа бүрэлдэхүүн хэсэгт хөндлөнгөөс оролцох, нөлөөлж БОЛОХГҮЙ.
  • Сонгуулийн үр дүнг хуурамчаар үйлдэх хийгээд өөрчилж БОЛОХГҮЙ.
  • Сонгуулийн үр дүнг өөрчилж БОЛОХГҮЙ.
  • Саналын хуудас, албан ёсны саналын хуудас, саналын хуудасны хайрцгийг эвдэж, устгаж, өөрчилж БОЛОХГҮЙ.
  • Сонгогчийг төөрөгдүүлж, албан ёсны санал хураалтын хайрцаг гэж итгүүлэх шинжтэй албан бус санал хураалтын хайрцаг байршуулж БОЛОХГҮЙ.
  • Санал хураалтын дүнгийн хуулбарыг хуулбарлах, хуулбарлах гэж оролдож БОЛОХГҮЙ.
  • Унших чадваргүй хүн эсвэл настай хүнийг нэр дэвшигчийн төлөө, эсхүл эсрэг санал өгөх, санаа зорилгынх нь эсрэг арга хэмжээ авахыг албадаж, хуурч БОЛОХГҮЙ.
  • Сонгуулийн албан тушаалтан биш бол сонгуулийн ажилтны дүр эсгэж БОЛОХГҮЙ.
  • АЖИЛ ОЛГОГЧИД ажилтнаасаа шуудангаар өгөх саналын хуудсаа ажил дээрээ авчрах хийгээд бөглөхийг шаардах болон хүсэх эрхгүй. Цалин хөлс олгох үед ажил олгогч нь ажилтныхаа улс төрийн үзэл бодол, үйлдэлд нөлөөлөхийг оролдсон аливаа материал хавсаргахыг мөн хориглоно.
  • ХЭСГИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД сонгогч саналын хуудсандаа хэрхэн санал өгснийг тодорхойлох эсвэл тухайн мэдээлэл илэрвэл сонгогчийн саналын хуудсыг илчилж болохгүй.
  • Дээр дурдсан санал хураалтын үйл явцыг гажуудуулахтай холбоотой үйл ажиллагааны хоригийг California-н Сонгуулийн Тухай хуулийн 18-р хэсгийн 6-р бүлэгт тодорхойлсон.

Энэ мэдээллийг pdf форматаар үзэх эсвэл татаж авахын тулд энд дарна уу.

Шинэ Саналын хуудас тэмдэглэх төхөөрөмж дээр хэрхэн санал өгөх вэ?

Хэрэв танд асуух асуулт болон эрт санал өгөхөд тань тусламж хэрэгтэй байгаа бол манай оффист 1-800-815-2666 дугаарт залгах эсвэл voterinfo@rrcc.lacounty.gov имэйл хаягаар холбогдоорой.

Icon - Close