Skip to Content

Болзолт санал өгөх

provisional-voting

Болзолт санал өгөх (Provisional Voting) арга нь California мужид 1984 оноос эхлэн ашиглагдаж ирсэн. Санал өгсний дараа болзолт саналын хуудсыг ягаан дугтуйнд хийж, боловсруулалтад зориулан аюулгүй хадгалдаг. Сонгуулийн албаны ажилчид сонгогчийн бүртгэл хүчинтэй эсэх хийгээд тухайн сонгогч тус сонгуульд өмнө нь санал өгөөгүй болохыг тогтоосны дараагаар таны саналын хуудсыг тоолно.

Өмнөх сонгуулиудын тооллогоос харахад дунджаар болзолт аргаар санал өгсөн саналын хуудасны 85-90% нь хүчинтэйд тооцогдож тоологдсон байдаг.

Сонгогчид Болзолт саналын хуудасны явцаа Сонгуулийн өдрөөс 30 хоногийн дараагаас шалгах боломжтой.

Болзолт саналын хуудсаар санал өгсөн сонгогч бүр өөрийн саналын хуудсыг тоологдсон эсэхийг шалгах эрхтэй бөгөөд хэрэв тоологдоогүй тохиолдолд учир шалтгааныг нь ч мөн мэдэх эрхтэй.

  • Сонгогчид нь сонгуулийн өдрөөс 30 хоногийн дараагаас дараах Болзолт саналын хуудасны статус (Provisional Ballot Status) төлөвийн хэрэгслийн хаягаар өөрийн саналын хуудасны статусыг хянах боломжтой. Өөрийн статусыг хянахад та юу мэдэх хэрэгтэй вэ?:
    • Таны овог
    • Таны төрсөн огноо
    • Таны гэрийн хаягийн дугаар (Зөвхөн таны гэрийн хаягийн дугаар хэрэгтэй бөгөөд гудамжны нэр шаардлагагүй)
  • Компьютер ашиглах боломжгүй сонгогчид дараах утсаар холбогдох боломжтой: 213-374-3767.

Ямар үед Болзолт санал өгдөг вэ?

  • ePollbook буюу цахим бүртгэлийн санд сонгогч аль хэдийн биечлэн эсвэл шуудангаар САНАЛ ӨГСӨН гэж гарч буй тохиолдолд
  • ePollbook буюу цахим бүртгэлийн санд сонгогчийн статус ИДЭВХГҮЙ хийгээд сонгогчийн тангараг өгөхөөс татгалзсан гэж гарч буй тохиолдолд
  • ePollbook буюу цахим бүртгэлийн санд сонгогч нь тухайн ТОЙРОГТ ХАРЬЯАЛАГДДАГГҮЙ гэж гарч буй тохиолдолд
  • ePollbook буюу цахим бүртгэлийн санд сонгогч ШИНЭ бөгөөд Таних үнэмлэх (ID) үзүүлээгүй гэж гарч буй тохиолдолд

Яагаад Болзолт санал өгөх вэ?

  • Болзолт санал өгөх нь Цахим бүртгэлийн сан (ePollbook)-д ажилтны болон явцын алдаа хийгээд компьютер болон бусад алдаануудаас улбаалан сонгогчийн нэр нь гарч ирээгүйн улмаас ямар ч албан ёсоор бүртгүүлсэн сонгогчийн санал өгөх эрхийг зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.
  • Болзолт санал өгөх нь Бүртгэгч-Тэмдэглэгч/Тойргийн Ажилтны Албанд аливаа сонгуульд ямар ч сонгогч санамсаргүй байдлаар хоёр санал өгөөгүй болохыг баталгаажуулах боломжийг олгодог.
  • Сонгогч нь санал өгөх бүртгэлтэй тойргийн аль ч Санал өгөх төвд Болзолт санал өгөх боломжтой хэдий ч зөвхөн тухайн сонгогчийн санал өгөх эрх бүхий хэсгийн санал хураалтын санал л тооцогдоно.

Болзолт санал өгөх талаарх мэдээллийг энд даран хэвлэж авна уу.

Санал өгөхөд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Болзолт санал өгч болохоо санаарай. Санал авах байранд ямар нэгэн асуудал тулгарсан ч сонгогч Та болзолт саналын хуудсаар санал өгөх хууль ёсны эрхтэй. Сонгуулийн үйл явц тасралтгүй үргэлжилдэг бөгөөд болзолт саналын хуудас нь бүх сонгогч Сонгуулийн өдөр санал өгөх боломжоо эдлэхийг баталгаажуулах чухал арга хэрэгсэл юм.

Icon - Close