Skip to Content

Олон Хэлний Үйлчилгээний Хөтөлбөр

Multilingual Services Program

Мэргэшил

Заавал хэрэглэгдэх хэлнүүд

Los Angeles Тойрог нь сонгуулийн талаарх мэдээлэл, материал болон тусламжийг 23 хэлээр санал болгодог. Та санал өгөхөөр бүртгүүлэх, саналын хуудасны орчуулсан материал хүсэх эсвэл Санал өгөх тусламж авах зэргийн аль нь ч байсан бидэнд таны алхам бүрд туслах нөөц бололцоо бий.

1965 оны Сонгуулийн эрхийн тухай хууль (VRA)-д 1975 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар хэлний цөөнхийн бүлгүүдэд утга учиртайгаар санал өгөх боломжийг хангахын тулд хэлний туслалцаа үзүүлэх шаардлага бий болсон. Хэрэв тодорхой тоон шалгуурыг хангавал Тойрог нь тухайн хэлний цөөнхийн бүлэгт аман хэлний туслалцаа болон орчуулсан бичгийн сонгуулийн материалыг өгөх үүрэгтэй. 1982 болон 1992 онд Сонгуулийн эрхийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөд үндэслэн, дараах нөхцөлүүдийн аль нэг нь биелсэн тохиолдолд цөөнхийн хэлийг орчуулах шаардлагатай: (1) санал өгөх насны иргэдийн 5%-аас дээш хувь нь нэг хэлний цөөнхийн бүлэгт хамаарч, англи хэлний мэдлэг хязгаарлагдмал байх эсвэл (2) санал өгөх насны 10,000-аас дээш иргэн нэг хэлний бүлэгт хамаарч англи хэлний мэдлэг хязгаарлагдмал байх.

California-н хууль нь VRA-ийн шалгуурыг хангаагүй нэмэлт хэлнүүдэд "Факсимили саналын хуудас " буюу орчуулсан загвар саналын хуудсыг санал болгох нэмэлт шаардлагыг тойргуудад тавьдаг. "Факсимили саналын хуудас " нь Англи хэл дээрх саналын хуудсыг бөглөхдөө хажууд нь тавьж харьцуулах зориулалттай орчуулсан хэллэгтэй байдаг. Los Angeles тойрог нь California мужийн шаардлагыг давж, сонгогчид шууд бөглөх боломжтой бүрэн орчуулсан саналын хуудсыг санал болгодог.   

Бидний дэмждэг хэлнүүд

Los Angeles Тойрог нь одоогоор сонгуулийн материал болон аман хэлний тусламжийг манай хэлний туслалцааны лавлах утас болон санал өгөх төвүүдээр дамжуулан Англи болон дараах хэл дээр үзүүлдэг: 

Армен | Бенгал | Бурмис | Хятад | Камбож/Кхмер | Фарси | Филиппин/Тагалог | Гужарати | Хинди | Индонез | Япон | Солонгос | Монгол | Орос | Испани | Телугу | Тайланд | Вьетнам

Томилогдсон Санал өгөх төвүүдэд утсаар болон биечлэн үзүүлэх хэлний тусламжийг мөн Хмонг, Лаос, Непал, Пенжаби болон Урду хэл дээр авах боломжтой.  

Тусламж авах арга

Манай хэлний туслалцааны лавлах руу залгана уу

Mongolian/Монгол: 213-374-3767

Асуулт байна уу? Манай 23 хэлний аль нэг дээр туслалцаа авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Ерөнхий хэлний туслалцааны лавлах: (800) 815-2666, сонголт 3., эсвэл өөрийн хэлний утсанд шууд холбогдоно уу:

Хэл Шууд утас
Armenian/ՀԱՅԵՐԵՆ 213-358-2712
Bengali/ বাংলা 213-374-3652
Burmese/ မြန်မာစာ 213-374-3655
Chinese Cantonese/廣東話 213-358-2713
Chinese Mandarin/國語 213-358-2714
Farsi/ فارسی 213-358-2721
Filipino/Tagalog 213-358-2701
Gujarati/ ગુજરાતી 213-374-3667
Hindi/ हिन्दी 213-358-2732
* Hmong/Hmoob 213-262-3605
Indonesian/Bahasa 213-374-3694
Japanese /日本語 213-358-2733
Khmer/Cambodian /ខ្មែរ/កម្ពុជា 213-358-2734
Korean/한국어 213-358-2738
* Lao/ ລາວ 213-262-1637
Mongolian/Монгол 213-374-3767
* Nepali/ नेपाली 213-257-8829
* Punjabi/ ਪੰਜਾਬੀ 213-246-3404
Russian/Русский 213-358-2765
Spanish/Español 213-358-2770
Telugu/తెలుగు 213-374-3861
Thai/ภาษาไทย 213-358-2202
* Urdu/ اردو 213-246-4696
Vietnamese/Tiếng Việt 213-358-2206

*Эдгээр нь LA Тойргийн зүгээс саяхнаас шинээр нэмэгдсэн аман хэлний туслалцаа үзүүлж буй хэлнүүд.

Хэлний тусламж шаардлагатай байгаа сонгогчдод үйлчилгээ үзүүлэх зорилгоор Los Angeles Тойргийн Олон хэлээр сонгогчдод үйлчлэх хөтөлбөр байгуулагдсан. Бид сонгогчдын чиг хандлагыг шинжлэн, технологийн шинэчлэл хийж, сонгогчдоос болон олон нийтийн хамтын ажиллагааны түншүүдийн санал хүсэлтийг сонсож хөтөлбөр болон үзүүлж буй үйлчилгээгээ тасралтгүй сайжруулж байна. Дараах үйлчилгээг үзүүлж байна: 

Орчуулсан сонгуулийн материалыг хүсэх

Та сонгуулийн туслалцааг дараах 18 хэл дээр хүсэх боломжтой: Armenian, Bengali, Burmese, Chinese, Cambodian/Khmer, Farsi, Filipino/Tagalog, Gujarati, Hindi, Indonesian, Japanese, Korean, Mongolian, Russian, Spanish, Telugu, Thai, Vietnamese

Та шинэ сонгогч уу? Хэрэв та хараахан санал өгөхөөр бүртгүүлээгүй бол Шинэ Сонгогчийн Бүртгэлийн маягтыг бөглөж, илгээнэ үү. Та цахимаар энд бүртгүүлэх боломжтой.

Хэрэв та аль хэдийн санал өгөх бүртгэлтэй бол та өөрийн хэлний сонголтоо дараах аргуудаар өөрчлөх боломжтой

Та хэлний сонголтоо тохируулсны дараа ирээдүйн бүх сонгуулийн орчуулсан материалыг автоматаар хүлээн авах болно. Үүнд шуудангаар өгөх саналын хуудас болон Загвар саналын хуудасны товхимол багтана. Уг товхимолд санал өгөх өдрүүд, боломжит аргууд, нэр дэвшигчдийн жагсаалт бүхий загвар саналын хуудас, саналын арга хэмжээний талаарх мэдээлэл зэрэг багтдаг.

Санал өгөх төвүүд дээрх хос хэлний тусламж

Та Los Angeles Тойрогт байрлах аль ч Санал өгөх төв дээр очиж өөрийн хэлээр тусламж хүсэх боломжтой.

  • Санал хураалтын төвүүдэд байрлуулсан Саналын хуудас тэмдэглэх төхөөрөмж нь таны саналын хуудсыг 18 хэл дээр харж сонсох боломжийг олгодог.
  • Нийгмийн хэлний хэрэгцээнд үндэслэн Санал өгөх төвүүдэд томилогдсон хос хэлтэй сонгуулийн ажилтнууд танд тусламж үзүүлэх боломжтой.

Санал өгөх төв болон биечлэн санал өгөх боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах.

Саналын хуудсаа цахимаар шалгах

Бүртгэлтэй сонгогчид сонгуулийн өдрөөс өмнө саналаа цахимаар үзэх боломжтой. Интерактив загвар саналын хуудсыг ашиглан сонголтоо утсан дээрээ урьдчилан харсны дараагаар сонголтоо Санал хураалтын төвд авчирна уу.

Интерактив жишиг саналын хуудасны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах.

Бусад сонгогчдод тусалмаар байна уу?

Хэрэв та Англи хэлээс гадна манай 23 үйлчилгээний хэлний аль нэгээр ярьдаг бол Сонгуулийн ажилтан болох талаар бодоод үзээрэй. Энэ бол өөрийн нийгэмлэгт утга учиртайгаар туслах арга гэж хэлж болно.

Сонгуулийн ажилтан болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах.

Нэмэлт эх сурвалжууд

Хэлний хандалтын хэлтсийн төлөвлөгөө

Бүртгэгч-Тэмдэглэгч/Тойргийн Бичиг хэргийн ажилтны алба нь Хяналтын зөвлөлөөс тогтоосон Тойргийн хэмжээний хэлний хандалтын бодлогын дагуу Хэлний хандалтын хэлтсийн төлөвлөгөө: Сонгуулийн хөтөлбөрүүдийг боловсруулсан. Энэхүү төлөвлөгөө нь Сонгуулийн хөтөлбөрүүдэд хэлний хүртээмжийг хангах талаар Хэлтсийн тууштай байдлыг илэрхийлдэг. Бид энэ зорилтыг хэрэгжүүлэхдээ саадыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлж, сонгогч бүрд бие даан санал өгөх боломжийг бүрдүүлэх замаар ажилладаг.

Сонгуулийн материалууд

Icon - Close