Skip to Content

Өөрийн сонгуулийн мэдээллийг олох

Санал өгөх төлөвлөгөөгөө гаргаарай

2026 оны Арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн Ерөнхий сонгуульд бэлтгэж, санал өгөх төлөвлөгөө гаргаарай. Санал өгөх сонголтуудаа судалж, хаана санал өгөхөө мэдэж, саналаа өгөхөд хэрэгтэй бүх мэдээлэл, үйлчилгээг аваарай.

САНАЛ ӨГӨХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ГАРГАХ

 

2026 оны Арваннэгдүгээр сарын 3-ны Ерөнхий сонгууль 

Та өөрийн саналын хуудсаа эрт буцааж өгөөрэй 

Шуудангаар санал өгөх саналын хуудаснууд нь илгээгдэж байгаа бөгөөд Los Angeles Тойрог даяар байрлах 400 гаруй аюулгүй хийгээд Албан ёсны саналын хуудас хийх хайрцаг (Official Ballot Drop Box)-ийг ашиглах боломжтой.

Саналын хуудсаа хүлээн авмагцаа бөглөөд, албан ёсны буцаах дугтуйнд хийн дугтуйн дээр гарын үсэг зурж огноогоо бичнэ үү. Үүний дараагаар шуудангаар эсвэл албан ёсны саналын хуудас хийх хайрцагт хийж, саналаа эрт өгөөрэй.

САНАЛЫН ХУУДАС ХИЙХ ХАЙРЦАГ ОЛОХ

Биечлэн санал өгөх

Энэ сонгуулиар Аравдугаар сарын 24-ны Хагассайн өдрөөс эхлэн аюулгүй бөгөөд хүртээмжтэй байдлаар санал өгөх боломжтой биечлэн санал өгөх боломжууд гарч ирнэ.

Өдрүүд болон цагийн хуваариуд

  • Аравдугаар сарын 24 - Арваннэгдүгээр сарын 2: 10:00 - 19:00
  • Сонгуулийн өдөр, Арваннэгдүгээр сарын 3: 7:00 - 20:00

САНАЛ ӨГӨХ ТӨВ ОЛОХ

Сэлгээний саналын хуудас хүсэх

Бид энэ сонгуулиар таны одоо байгаа оршин суугаа хаяг эсвэл түр оршин суугаа хаяг руу тань таны Шуудангаар санал өгөх сэлгээний саналын хуудсыг илгээх боломжтой. Энэ нь нэг удаагийн хүсэлт бөгөөд таны сонгогчийн бүртгэл дахь мэдээллийг өөрчлөхгүй болно. Сэлгээний саналын хуудас хүсэх хамгийн сүүлийн хугацаа нь Аравдугаар сарын 27-ны Мягмар гараг болно.

СЭЛГЭЭНИЙ САНАЛЫН ХУУДАС ХҮСЭХ

Нэр дэвшигчдийн мэдэгдлийг харах

Өөрийн саналын хуудсан дээр гарч буй нэр дэвшигчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харах. Тойргийн болон орон нутгийн албан тушаалд нэр дэвшиж буй нэр дэвшигчид нь сонгогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор цахимаар нэмэлт мэдээлэл өгөх сонголттой байдаг.

ЦАХИМ НЭР ДЭВШИГЧДИЙН МЭДЭГДЛҮҮД

 

Саналын хуудсан дээрх Тойргийн хуулийн төслийг үзэх

2026 оны Арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн Ерөнхий сонгуулийн саналын хуудсан дээр гарч буй Тойргийн хуулийн төслийн бүрэн эх сурвалж, төсвийн нөлөөллийн мэдэгдэл хийгээд түүний шударга дүн шинжилгээг харна уу. 

Хуулийн төсөл A

Хуулийн төсөл E

Icon - Close